Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

100 байршилд 10,322 метр хашаа, хайс буулгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.03.13/ боллоо. Энэ үеэр зуслангийн бүсийн төлөвлөлт, хаягжуулалт, орц гарц, хашаа, хайс, нүхэн жорлон зэргийг цэгцлэх ажлууд, нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж буй байршлын судалгааны талаар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг,

“Зуслангийн 26 амны төлөвлөлтийн ажлыг хийж байна. Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлх гээд дөрвөн амны 8916 нэгж талбарын 1865 га-д төлөвлөлт хийж, тайланг хүлээн авсан. 22 амны төлөвлөлтийг зургаадугаар сард авахаар ажиллаж байна.

Хашаа, хайсны арга хэмжээг гуравдугаар сарын сүүлчээр зохион байгуулж, 100 байршилд 10,322 метр хашаа, хайсыг буулгаж ажиллана. 62 байршлын 6553 метр хашааг стандарт мөрдүүлж ажиллахаар төлөвлөсөн. Халиа тошин үүсэх эрсдэлтэй айлуудын судалгааг гаргасан. Дөрвөн дүүргийн хэмжээнд 1110 нэгж талбарын 79.8 га газрын судалгааг харьяат байгууллагаас ирүүлсэн” гэв.

Н.Мандуул: Маш олон зээлийн цаана эцсийн өмчлөгч нь улс төрийн нөлөө бүхий цөөн хүмүүс байгаа нь сонсголоор анзаарагдаж байна
Н.Мандуул: Маш олон зээлийн цаана эцсийн өмчлөгч нь улс төрийн нөлөө бүхий цөөн хүмүүс байгаа нь сонсголоор анзаарагдаж байна
 
Элэг шилжүүлэн суулгах мэс заслын хуурамч түүх зохиож 800 сая төгрөг завшжээ
Элэг шилжүүлэн суулгах мэс заслын хуурамч түүх зохиож 800 сая төгрөг завшжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.