Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, ГССҮТ-д ухаангүй байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг асуудлаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Г.Мөнхбаяр,
"Гурван настай хүүгийн ах болох зургаан настай хүү одоогоор эмээ, өвөөгийнхөө гэрт буюу хууль ёсны асран хамгаалагчийн хамгаалалтад, аюулгүй байгаа" гэв.