Өнөөдөр /2023.03.09/ төрийн ордонд шүгэл ажиллагааны талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл өглөө. Энэ үеэр сэтгүүлчид АТГ-ын дэд дарга Г.Азжаргалаас дараах асуултыг асуув.
-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуульд АТГ-аас ямар, ямар саналууд оруулсан бэ. Мөн авлига албан тушаалын хэрэгт хялбаршуулсан журам үйлчлэхгүй байх хууль баталсан. Үүнд саад болж байгаа зүйл байгаа юу?
-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг манайхаас яаманд хүргүүлээд явж байгаа. ШҮЭЗБТ хуульд зөрчил, хүнд суртал гэх мэт шударга бус зүйлийн талаар мэдээлэл өгөхөд хэрхэн хамгаалах талаар нэлээд дэлгэрэнгүй байгаа.
Харин хялбаршуулсан журамтай холбоотой асуудал дээр хялбаршуулах журмаар шийдвэрлэх асуудлыг зөвхөн улс төрд нөлөө бүхий этгээдэд хорьсон. Эрүүгийн хуульд улс төрд нөлөө бүхий этгээд гэдэг нь хэн бэ гэдгийг заасан байгаа. Тухайн хүмүүс хялбаршуулах журмаар шийдүүлэх боломжгүй. АТГ-ын өргөдөл гомдол өгөхдөө нэрээ нууцалж өгөх үү, ил байлгах уу гэсэн зүйлийг асуудаг. Тухайн хүн айж байгаа бол тухайн иргэний мэдээллийг огт бүртгэдэггүй. 2022 онд 2196 гомдол мэдээлэл ирсэн нь өндөр тоог харуулж байна.
Мөн манай дээр 47 мянган ажилтны хөрөнгө оруулгын мэдүүлэг ирдэг. Түүнээс жилд чамлалттай хэсгийг л шалгадаг. Төлөвлөгөөт болон, төлөвлөгөөт бусаар гэсэн үг. Тиймээс технологи ашиглан шалгаж эхэлнэ. Аливаа шалгалтын арга хэмжээ нийтэд ил байх учиртай. Мэдээлэл өгсөн хүмүүст ч гэсэн мэдээллийг эргээд өгч байгаа.
-Өнгөрсөн шувуу ажиллагааны хүрээнд хурааж авсан хөрөнгийг яадаг вэ?
-Хурааж авсан хөрөнгийг яаж ашиглахыг АТГ ингэ тэг гэж ашигла гэх эрх зүйн орчин байхгүй. Хураагдсан болон эд хөрөнгийг захиран зарцуулах тухай гэсэн төсөл явж байгаа. АТГ-ын шалгасан хэргүүдийн хөрөнгө бол хохирогчид очдог.