2023 оны гуравдугаар сард олгох Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас гаргалаа. Тухайлбал, асаргаа, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг хөнгөлөлт, "Эхийн алдар" одонгийн мөнгө, насны хишиг зэрэг тэтгэмжийн мөнгийг энэ сарын 14, 24 нд өгөх хуваарьтай байна.
