Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ажлын байрандаа архидан согтуурсан албан тушаалтнуудыг 10 хоног баривчилж, 20 цагийн сургалтад хамруулахаар боллоо

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 52 секунд

Энэ сарын 18-ны өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын нэр бүхий албан тушаалтнууд ажлын байрандаа архидан согтуурч, ёс зүйгүй авирласан бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ.

Үүний дагуу зөрчил гаргасан албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөөд буй. Тэгвэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан зөрчилд холбогдуулан албадлагын арга хэмжээ авхуулж, шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн А.С, М.Э нарт холбогдох зөрчлийн хэргийг энэ сарын 23-ны өдөр хянан шийдвэрлэжээ.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэж”, 1.4-т “олон нийтийг үл хүндэтгэж” танхайрах гэж хуульчилжээ.

Шүүхээс зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэр бүхий байгууллагын сэтгүүлчдийг хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

“Гэрэгэ тауэр“-ын 14 давхрыг Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарт дээрэмдүүлсэн гэж мэдэгдээд буй П.Хишигбаярыг гэрчийн хамгаалалтад авна
“Гэрэгэ тауэр“-ын 14 давхрыг Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарт дээрэмдүүлсэн гэж мэдэгдээд буй П.Хишигбаярыг гэрчийн хамгаалалтад авна
 
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.