МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од Америкийн нэгдүгээр дивизионд харъяалагддаг Дэйтон их сургуулийг сонгож улмаар тус сургуулийг шигшээ багт багагүй амжилт гаргаж байгаа билээ. Түүний хувьд Монголчуудын дундаас анхдагч болж NCAA-н нэгдүгээр дивизионы дээд сургуулиас тэтгэлэгийн санал авч амжилттай яваа энэ юм.
Тэгвэл Ш.Энхийн-Од NCAA-ийн Atlantic 10 конференцийнхоо Freshman /1-р курсийн/ оюутнууд дундаас бэлгэдлийн багт нэрлэгдсэн шилдэг таван тоглогчийн нэг боллоо. Тус конференцид 15 сургууль байдгаас энэ жил 59 тоглогч Freshman статустай тоглож байв. Эдгээр 59 шинэ тоглогчоос Ш.Энхийн-Од маань ийнхүү шилдэг таван тоглогчийн тоонд багтав. Мэдээж Ш.Энхийн-Од нь Монголоос NBA-д орох хамгийн ойр байгаа тоглогч учир энэ нь чамлахааргүй том амжилт юм.
Г.Зориг