Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр эхэлсэн ч шүүгдэгчдийн хүсэлтийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны 08.30 цаг хүртэл хойшилсон.
Тус шүүх хуралдаанд 80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдож байгаа бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай явуулахаар тогтсон байна. Тодруулбал, шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай горимоор явуулахгүй. Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэхээс бусад үед шүүх хуралдааныг нээлттэй явуулах юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.