Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын Армида Алисжабана Монгол Улсад айлчилж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Төлөөлөгчид Байгаль орчин, аялал жуулчлалын яам НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн Дээд түвшний чуулга уулзалтад оролцох юм.

Ажлын айлчлалын хүрээнд 3 дугаар сарын 1-ний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанаг хүлээн авч уулзаж, Монгол Улс болон НҮБ-ын харилцаа, тэр дундаа НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисстой явуулж буй хамтын ажиллагааны үр дүн цаашид хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцов.

Сүүлийн жилүүдэд НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс нь Монгол Улсын дэд бүтэц, зам, тээвэр, боомт, худалдааг хөнгөвчлөх зэрэг салбарт холбогдох яамдтай идэвхтэй хамтран ажиллаж байна.

СУРВАЛЖИЛГА: “Чингис хаан“ музей бүх иргэдэд үнэгүй үйлчлээгүй ч олны хөлд дарагджээ
СУРВАЛЖИЛГА: “Чингис хаан“ музей бүх иргэдэд үнэгүй үйлчлээгүй ч олны хөлд дарагджээ
 
Ж.Хатанбаатарын хууль бусаар ашиглаж байсан “Богд уул“ сувилалыг  нийслэл өмчлөлдөө буцаан авчээ
Ж.Хатанбаатарын хууль бусаар ашиглаж байсан “Богд уул“ сувилалыг нийслэл өмчлөлдөө буцаан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.