Иргэд, олон нийт орон зай, цаг хугацаанаас үл хамааран гар утсаараа шүүхийн үйлчилгээ, орчин нөхцөлтэй танилцах боломжтой боллоо. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас цахим хэлбэрээр шүүхийн байр, шүүх хуралдааны танхимд байгаа мэт мэдрэмж төрүүлэхүйц 360 градусын өнцгөөр Гүүгл (Google)-ийн Стрит вью (Street view) хэмээх цэсийг ашиглан шүүхтэй танилцах боломжийг бүрдүүлжээ.
Шүүх үйлчилгээндээ шинэлэг инноваци нэвтрүүлснээр олон нийтэд орон зай, цаг, хугацаанаас үл хамааран, эдийн засгийн хэмнэлттэйгээр шүүхийн үйлчилгээ, орчин нөхцөлийг биеэр мэдрэх, шүүхээр үйлчлүүлсэн болон шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэдийн ойлголтын зөрүүг багасгах алхам болж буй юм.