Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 24 секунд

ТАНИЛЦ: Хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарьИрэх гуравдугаар сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарийг хүргэж байна.

-Гуравдугаар сарын 4-нд 12:00 цагаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Улсын начин Цэндээгийн Анхбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

-Гуравдугаар сарын 5-нд 14:00 цагаас Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан “Дүнжингаравын аваргуудаа алдаршуулах” улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан,

-Гуравдугаар сарын 10-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

-Гуравдугаар сарын 11-нд 12:00 цагаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Санжмятавын Шагж аваргын нэрэмжит улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

-Гуравдугаар сарын 12-нд 12:00 цагаас Булган аймгийн Бүрэгхангай, Хишиг-Өндөр сумдын 100 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

-Гуравдугаар сарын 18-нд 12:00 цагаас Цэргийн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

-Гуравдугаар сарын 19-нд 12:00 цагаас Наурызын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно.

Д.Даваахүү

“Ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх хүндрэлтэй байгаа“
“Ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх хүндрэлтэй байгаа“
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.