Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх хүндрэлтэй байгаа“

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 58 секунд

Ипотекийн зээлийн талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн тайлбар өгөв. Тэрбээр "Зээлийн хэмжээг нэмэгдүүлэхэд хүндрэлтэй. Ипотекийн зээлийг Төв банк санхүүжүүлж байгаа. Энэ нь тодорхой хэмжээгээр инфляцид нөлөөлж байна. Гарч байгаа мөнгө нь мөнгөний эргэлтийг нэмэгдүүлж байгаа. Тэр нь эргээд инфляци болж байна.

Инфляци болсон мөнгө эргээд барилгын үнэ өртөгт тусаж байгаа. Манайд үүнийг санхүүжүүлэх хуримтлагдсан эх үүсвэр гэж байхгүй учир Монгол банкнаас энэ мөнгийг авч байгаа. Монголбанкнаас энэ мөнгийг авч байна учир мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байна гэсэн үг. Гэхдээ одоо иргэдийнхээ орон сууцны асуудлыг шийдэхээс өөр арга зам бидэнд байхгүй. Тиймээс цаашдаа эх үүсвэрийг нь өөрчлөх шаардлагатай" хэмээлээ.

Д.Даваахүү

Т.Хангал Тайландын Лигийн MVP тоглогч боллоо
Т.Хангал Тайландын Лигийн MVP тоглогч боллоо
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.