Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бидэнтэй дипломат харилцаагаа таслахаар болбол, хэдийгээр ийм зүйл болохыг хүсэхгүй байгаа ч Куб улсын коммунист засгийн газар бэлтгэлтэй байгаагаа даваа гарагт мэдээллээ.
Хоёр улсын хагас зуун дамжсан дайсагнасан харилцаа таван жилийн өмнөх энэ долоо хоногт Ерөнхийлөгч Барак Обамагийн ачаар сэргэсэн. Үүний ачаар Латин Америктай эелдэг харилцаатай байсаар ирсэн.
Вашингтоноос худалдаа, аялал жуулчлалын хязгаарлалтуудыг суллаж, Обама Хаванад айлчилж очсоноор хүйтэн дайны үеийн хоёр улсын дайсагнасан харилцаа хэвийн хэмжээнд хүрээд байсан.
Гэвч Бүгд Найрамдах намаас гарч ирсэн Трамп бодлогоо өөрчилж эхэлсэн. Латин Америкийн социолизмийг шүүмжилж, хязгаарлалтуудыг чангатгахаас гадна өмнө нь байгаагүй хоригуудыг тавиад байгаа.
Эх сурвалж: Reuters