Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралийн гал сөнөөгчид түймэр хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

Австрали улсад энэ долоо хоногийн сүүлчээр нөхцөл байдал улам хүндэрч асаж буй 100 орчим түймрийн зарим хэсгийг хяналтдаа байлгаж чадахгүйд хүрээд байгааг тус улсын гал сөнөөгчид мягмар гарагт анхаарууллаа.

Авсралийн хүн ам хамгийн ихтэй Нью Соут Уэльс мужийн зүүн хэсгээр мягмар гарагт Цельсийн 40 хэмд хүрэх төлөвтэй байна. 

Ой мод хэт хуурайшилттай байгаа үед түймэртэй ойр байгаа ард иргэдийг болгоомжлохыг удирдлагууд анхааруулжээ.

“Энэ долоо хоногийн сүүлчээр цаг агаар улам муудах тул хүмүүсийг төөрөгдүүлэх мэдээлэл өгөхгүйн тулд бид түймрийг хяналтдаа байлгаж чадахгүйгээ мэдэгдэж байна. Болзошгүй аюул ослоос сэргийлж бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж Нью Соут Уэльс мужийн орон нутгийн гал командын төлөөлөгч Роб Рожэрс Австралийн Channel 9-д мэдээлжээ.

Нью Соут Уэльс мужид гал сөнөөгчид 11 сараас хойш асаж буй 120 гаруй түймэртэй тэмцэж байна.

Гал түймрийн улмаас зургаан хүн нас барж, 680 айлын гэр үгүй болж, 1.2 сая га ой мод шатаад байна.

Эх сурвалж: Reuters
Байгальд сөрөг нөлөө үзүүлэхүйц хадаг, шашны эдлэлийг цэвэрлэлээ
Байгальд сөрөг нөлөө үзүүлэхүйц хадаг, шашны эдлэлийг цэвэрлэлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.