Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Засаглал солигдох аль эсвэл хувьсгал гарсан тохиолдолд л шинэ Үндсэн хуулийн асуудал яригдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Шинэ Үндсэн хуулийн асуудлыг бид огт гаргаж ирээгүй. Мөн Шинэ Үндсэн хууль өнөөдрийн зохицуулалтаар хийгдэх боломжгүй. Хоёр тохиолдолд энэ асуудал яригдана.

Нэгдүгээрт, хувьсгал гарсан тохиолдолд. Монгол Улсад үймээн самуун, хувьсгал гарахыг аль ч улс төрийн намууд болоод ард иргэд хүсэхгүй.

Хоёрдугаарт, дэглэм солигдох үед. Засаглал солигдох үед гэсэн үг. Монгол Улс хаант аль эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох энэ тохиолдолд шинэ Үндсэн хуулийн асуудал яригдана. Монгол Улс бол ардчилсан улс. Ардчиллаа бэхжүүлье гэвэл парламентаа бэхжүүлж явахаас өөр гарц байхгүй. Нэг хүний засаглалд орохоос зайлсхийх ёстой" гэлээ.

С.Одонтуяа: Шинэ Үндсэн хуулийн төсөлд дэмжиж болохооргүй заалтууд их орсон тул АН дэмжихгүй
С.Одонтуяа: Шинэ Үндсэн хуулийн төсөлд дэмжиж болохооргүй заалтууд их орсон тул АН дэмжихгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд