Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ: Өнөө өглөө Истанбул хот руу 2,7 тонн тусламжийн ачааг тээвэрлэлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Туркт болсон томоохон хэмжээний газар хөдлөлтийн улмаас 28 мянга гаруй хүн нас барсан гэх харамсалтай тоон мэдээлэл буй. Түүнчлэн манай улсаас 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг ажиллаж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр МИАТ компани 2,7 тонн ачаа тээвэрлэн 10:21 цагт Чингис Хаан ОУНБ-аас Истанбул хотын зүг хөөрсөн байна.

Энэ талаар, МИАТ ТӨХК-өөс "Байгалийн давагдашгүй хүчин зүйл газар хөдлөлтийн гамшигт өртөөд байгаа БНТУ-ын ард иргэдэд Монголын ард түмний халуун сэтгэлийн тусламжийн барааг МИАТ ТӨКХ тээвэрлэн хүргэж байна.

МИАТ ТӨХК 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдрийн Истанбул чиглэлийн ОМ161 дугаарт аяллын нислэгээрээ гэр, хөнжил, цэвэр ус зэрэг 12 тонн тусламжийн ачааг тээвэрлэн хүргэсэн бол өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр 2,7 тонн ачаа тээвэрлэн 10:21 цагт Чингис Хаан ОУНБ-аас Истанбул хотын зүг хөөрлөө" гэж мэдээллээ.

Хонины нэхий, үхрийн шир, адууны арьс зэргийг экспортод гаргахыг хориглосон байсныг чөлөөлжээ
Хонины нэхий, үхрийн шир, адууны арьс зэргийг экспортод гаргахыг хориглосон байсныг чөлөөлжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ