Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Амартүвшин: Захирлаар томилогдсоны дараа 1.1 их наяд төгрөгийн зээлийн хүүгийн орлого тасалдахаар байгаад дүгнэлт гаргаж байсан

Огноо
Унших
1 минут 36 секунд

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол Төрийн ордонд болж байна. Сонсголоор 2016, 2020 онуудад ХБ-нд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "2019 оны зургаадугаар сард ХБ-ны захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Эхний ээлжинд тухайн үед зээлийн багцын чанарт мэргэжлийн банкирын хувьд өөрөө дүн шинжилгээ хийсэн. Өөрийнхөө дүгнэлтийг Засгийн газарт тодорхой хэмжээнд тайлагнаж байсан. Тухайн үед 1.1 их наядын төгрөгийн зээлийн багц чанаргүй болж, зээлийн хүүгийн орлого тасалдахаар байсан. Банк үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай. Үүнийг зөвхөн зээлийн үйл ажиллагаагаар санхүүжүүлнэ. Тиймээс тодорхой хэмжээний зээл олгогдох шаардлагатай байсан. Иймд удирдлагын баг ярилцаж байгаад Монголбанкнаас дэмжлэг хүссэн. Хариуд нь гарч буй зээлд хяналт тавина, тайлангаа хүргүүлнэ, чанаргүй зээл дээр хэрхэн ажиллах талаар амлалт өгч байсан юм. Өмнөх сонсголын явцад янз бүрийн ХБ-ны газрын дүгнэлтүүд дээр эрсдэлтэй байхад зээл олгосон гэх асуудлууд яригдсан. Эрсдэлгүй зээл гэж байдаггүй. Арилжааны, төрийн банк ч үйл ажиллагаандаа эрсдлийг тодорхойлж дүгнэдэг" гэв.

Жолооч тухайн жилдээ зөрчил гаргавал сануулах, давтвал цахимаар шийтгэл ногдуулж, гурав дахь удаагаа зөрчил гаргавал тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх санал гаргалаа
Жолооч тухайн жилдээ зөрчил гаргавал сануулах, давтвал цахимаар шийтгэл ногдуулж, гурав дахь удаагаа зөрчил гаргавал тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх санал гаргалаа
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.