Түлхүүр мэдээлэл:
- Сөүлийн Гангнам дүүрэгт асар том 3D долгионыг бий болгожээ
- Талбайн дундуур өнгөрч буй хүмүүст яг дээрээс нь ус асгарах гэж буй мэт санагдуулна.
- Төслийг эхэлснээсээ хойш дуусах хүртэл дөрвөн сарын турш гүйцэтгэсэн.
Өмнөд Солонгосын хамгийн том дижитал самбар байрлах SMTown COEX барилгын LED фасад дээр аварга том далайн давлагааг бий болгосон талаар “CNN” мэдээлжээ.
Дэлгэцийн гадаргуу дээр буухаасаа өмнө дүрсний гажуудлын хуурмаг байдлыг бий болгож , хоёр хэмжээт дугуйрсан том сав шиг хэлбэртэй харагддаг байна. Цаг тутамд нэг минут үргэлжлэх усан давлагаа нь худалдааны талбайн дундуур өнгөрч буй хүмүүст яг дээрээс нь ус асгарах гэж буй мэт санагддаг байна.
“Давлагаа” гэх нэртэй энэхүү төсөл нь нийтийн урлагийг бий болгохын тулд “D’strtict” буюу энэ чиглэлээр мэрэгшсэн фирм иммерсив технологийг ашиглажээ. Дижитал загварын ажиллаа хүссэн үр дүндээ хүрэхийг тулд гурван сарыг зарцуулсан бөгөөд энэхүү төслийг эхэлснээсээ хойш дуусах хүртэл дөрвөн сарын турш гүйцэтгэсэн.
“Бидний хүсэж байсанчлан хэмжээлшгүй туршлага боллоо” “Далайн давлагаа нь бидэнд үзэсгэлэнтэй эрч хүчтэй байдлыг бий болгодог. Гэхдээ бидэнд тайтгарал их хэрэгтэй байсан тул энэ сэдвийг сонгосон юм” гэж “d'strict” захирал Жүн Ли хэлжээ.
Нийгмийн мэдээллийн хэрэгслээр хүмүүс талцан хуваагдсан байна өөр хэлбэл нэг тал стресс нөгөө тал тайтгарал. Нэг хэрэглэгч угаалгын машин дотор талтай харьцуулсан бол нөгөө талаас болохоор тэнгис дунд хоригдсон мэт гэж зүйрэлжээ.
80:20 метр хэмжээтэй энэ дэлгэц нь брендийн сурталчилгаа, К-поп видео, сүүлийн үед дижитал урлагийн түгээмэл платформ болоод байгаа.