Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хойд Солонгосын хэд хэдэн банк мөнгө угаах нууц үйл ажиллагаанд холбогджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 58 секунд


Түлхүүр мэдээлэл

  • Хойд Солонгосын зэрэг зэвсэгийн хүчин чадал нэмэгдэж буй нь эдийн засгаа хүнд байдалд оруулжээ.
  • Хойд Солонгосын төлөөлөл бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, төлбөрийг хөнгөвчлөж ам.доллаар  төлөх зорилготой санхүүгийн зуулчлагчтай хамтран ажилласан байна.
  • Вашингтоны  холбооны шүүх гадаад улсын орнуудын тэр дундаа Орос, Хятадын компаниудын вэбсайт, улсаас санхүүжилттэй “Нууц салбаруудыг” нарийн мэдээллийн дэлгэжээ.
  • Банкны төлбөрыг хуурамчаар үйлдэж, төлбөрөө ам.доллар төлсөн гэж ял дүгнэлт гаргажээ.

Пүрэв гаригт АНУ-ын хууль зүйн яам Хойд Солонгосын арав гаруй банкийг  олон улсын мөнгө угаах үйл ажиллагаанд холбоотой  хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсэн шалгаж байна. Учир нь АНУ-ын хоргыг зөрчин 2,5 тэрбум долларын шилжүүлэг хийсэн талаар “CNN”  Мэдээллээ.

Хойд Солонгосын санхүүгийн системийн гишүүдийн эсрэг  анхны авсан арга хэмжээ нь хорин найман иргэнийг  банк луйвардах, хууль бус мөнгө угаах зэрэг байгууллагын хэрэгт холбогдуулан ялласан байна.

Хоёрдугаар сард 50 хуудас гэмт хэргийн мэдүүлэгт гарын үсэг зурсан. Өнгөрсөн пүрэв гаригийн  өглөө Вашингтоны  холбооны шүүх гадаад улсын орнуудын тэр дундаа Орос, Хятадын компаниудын вэбсайт, улсаас санхүүжилттэй “нууц салбаруудыг” болон  байгууллагын дэлхийн хэмжээнд зарцуулж болох чадамжийн  талаар нарийвчлалтай материал дэлгэжээ. Мөн энэ үеэр Хятадын 5 иргэнд ял оноосон байн.

Энэхүү  далд явуулга нь 2013 оноос хойш үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд АНУ болон дэлхийн бусад орнууд Хойд Солонгост тавьсан хориг нь сүүлийн хэдэн жилийн дотор нэмэгдэж тус улсын зэр зэвсгийн хүчин чадал нэмэгдүүлснээр  эдийн засаг нь уналтад байна гэж судлаачид үзэж байна юм. БНСУ-ын Гадаад худалдааны банк  Хууль зүйн яамны мэдэгдлийн төвд байгаа бөгөөд тус улсын санхүүгийн гол байгууллагад 2013 онд АНУ-ын Сангийн яамны хориг тавьжээ.

Пхеньянд  банкнаас  үндэслэн  Орос, Хятад, Тайланд, Ливи, Австри, Кувейт  улсаас  нууц салбарын үйл ажиллагаа явуулж байжээ.Түүнчлэн 250 гаруй салбар компанийн үйл ажиллагааг олж илрүүлсэн талаар  хуулийн байгууллага  мэдээлжээ.

Прокурорууд мэдэгдэж байгаар  уг үйл ажиллагаанаас Хойд Солонгосын төлөөлөл бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, төлбөрийг хөнгөвчлөж ам.доллаар  төлөх зорилготой санхүүгийн зуучлагчтай хамтран ажилласан байна.

Шүүгдэгч нарыг   гадаад худалдааны банкнуудын төлбөрийг хуурамчаар үйлдэж төлбөрөө ам.доллар төлснөө нуун дарагдуулсан хэмээн яллах дүгнэлтэд гаргажээ.

 

ХҮНИЙ ХАЙЛАНГУУД
ХҮНИЙ ХАЙЛАНГУУД
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.