Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орхон аймагт болох өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллана

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 16 секунд

Энэ сарын 06-нд буюу даваа гарагт Орхон аймаг, Эрдэнэт хотод эхлэх Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын үеэр ажиллах 60 хөтчийг бэлтгэжээ.

Наадмын өдрүүдэд долоо хоногийн турш чиглүүлэгчээр ажиллах хөтөч нарт нэгдүгээр сарын 28,29-ний өдрүүдэд зохион байгуулалт, чиг үүргийн талаар танилцуулах сургалтыг зохион байгуулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.

Аймгийн Засаг даргын орлогч, зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргал “Аливаа спортын наадам, уралдаан тэмцээний үед хөтөч чиглүүлэгч хэрхэн ажилласнаар зохион байгуулалтын ажлыг дүгнэнэ. Иймд ёс зүйн алдаа дутагдал гаргахгүй хариуцлагатай ажиллах ёстой” гэлээ.

Тайлбар байхгүй.

Хөтөч нар наадамд оролцох баг тамирчдад зөвлөн туслах , чиглүүлэх мэдээ мэдээллээр хангах, хурдан шуурхай чирэгдэлгүй үйлчлэх, баг тамирчид болон зохион байгуулах хорооны уялдаа холбоог ханган ажиллах юм байна.

Тэтгэвэр, насны хишгийг энэ сарын 14-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 16-нд олгоно
Тэтгэвэр, насны хишгийг энэ сарын 14-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 16-нд олгоно
 
Ардчилсан намын Ерөнхий сайдаар тодорсон Ц.Элбэгдорж хэлэлцүүлэгт урьж байна
Ардчилсан намын Ерөнхий сайдаар тодорсон Ц.Элбэгдорж хэлэлцүүлэгт урьж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц