Өнгөрсөн бямба гарагийн орой Калифорни мужийн Монтерей цэцэрлэгт хүрээлэнд Ази-Америкийн томоохон нийгэмлэш сар шинийн баяраа тэмдэглэж байхад зэвсэгт этгээд гал нээж, 20 хүн буудуулж, 10 хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас амиа алдсан иргэдийн хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа аж.
CNN агентлагт мэдээлснээр сэжигтэн баригдахынхаа өмнөхөн эмнэлгийн тусламж авсан байж магадгүй юм. Тэрбээр хэсэг хугацаанд хүлээсний эцэст эмчилгээ хийлгэлгүй эмнэлгээс гарчээ.
Харин түүнийг цагаан өнгийн фургон машиндаа өөрийгөө буудаж хөнөөсөн байхыг цагдаа нар олжээ.