Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨНӨӨДӨР: “Амар байна уу? “ сар шинийн баярын нэгдсэн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа эхэлнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 19 секунд

Өнөөдөр болох онцлох үйл явдлыг хүргэж байна.

ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ.

10:00 цагт: УИХ-ын 2022 оны Намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэлнэ.

УРАН ЗУРГИЙН ГАЛЛАРЕЙ

10:00 цагт: "Монголын сайхан бичигтэн-2022" улсын 26 дахь уралдааны шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнгийн нээлт болно.

"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" ХХК

11:00 цагт: "Тавантолгой түлш" ХХК-иас шахмал түлшний чанар, технологи, орц найрлага, үйлдвэрлэлийн шат дамжлагын талаар танилцуулах нээлттэй уулзалт болно. Налайх дүүрэгт болох тус уулзалтын унаа нэгдсэн журмаар 10:00 цагт "Өглөөний гудамж"-наас хөдөлнө. Утас: 88028646, 99991116.

"ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ “ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: Хөгжлийн бэхшээлтэй иргэнийг асарч байгаа асран хамгаалагчдын төлөөллөөс Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаар Хэвлэлийн бага хурал зарлалаа.

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

11:30 цагт: БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Төрийн одон, медаль, Батлан хамгаалах салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулна. Утас: 86094455, 89125099

“ШИНЭ 100 АЙЛ” ХУДАЛДААНЫ ТӨВ

11:40 цагт: Үндэсний үйлдвэрлэгчдийн "Амар байна уу? " сар шинийн баярын нэгдсэн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа эхэлнэ.

МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙ

12:00 цагт: Завхан аймгийн зохиолч уран бүтээлчдийн "Мөнх Огторгуйн Чимэг" төвийн "Огторгуйн чимэг" шүлэг, бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Үзэсгэлэн энэ сарын 20-оос 23-ны өдрүүдэд дэлгэгдэнэ. Утас: 89008781, 88655161, 86956886.

ХАНГАРДИ ОРДОН

13:00 цагт: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга олон нийтэд мэдээлэл өгнө. Утас: 99037310

Хөгжлийн банкны сонсголд Б.Хурцыг нэмж ГЭРЧЭЭР ДУУДЛАА
Хөгжлийн банкны сонсголд Б.Хурцыг нэмж ГЭРЧЭЭР ДУУДЛАА
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц