Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкны сонсголд Б.Хурцыг нэмж ГЭРЧЭЭР ДУУДЛАА

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 1 секунд

Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2023.01.20/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Түр хорооны дарга Б.Энхбаяр шаардлагатай тохиолдолд гэрчийг нэмж дуудах эрхийн дагуу “Изинис эйрвэйз” ХХК-ийн зээлд холбогдуулан АТГ-ын дэд дарга асан, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг гэрчээр нэмж дуудахаар шийдвэрлэсэн байна.

Мөн “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК-ийн зээлд холбогдуулан А.Баттөгсийг нэмж гэрчээр дуудахаар болсноо танилцуулжээ.

Энэ өдөр 11 компанийн зээлд холбогдуулан 23 гэрчийг дуудсан. Үүнд:

  1. Изинис эйрвэйз ХХК
  2. Пирамид орд ХХК
  3. Сод монгол групп ХХК
  4. Сонгоулд ХХК
  5. Түгээмэл түмэн хишигтэн ХХК
  6. Геологийн төв лаборатори ТӨҮГ
  7. Монгол микрон кашмер ХХК
  8. Комплант ХХК
  9. Макс рөүд ХХК
  10. Монполимет ХХК
  11. Петролуем продакшн ХХК

Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг "Пирамид-Орд" ХХК-тай холбоотой асуудлаар өнөөдрийн сонсголд гэрчээр дуудаад байгаа юм.

ШУУД: Хөгжлийн банкны сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна
ШУУД: Хөгжлийн банкны сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.