Ардчилсан нам энэ сарын 19-нд буюу маргааш намын даргаа сонгож, Их хурлаар батламжлахаар тогтсон. Тэгвэл намын эвлэрлийн асуудалд идэвхийлэн оролцож буй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн албан ёсны сошиал хаягаараа "Хөөе, Эрдэнээ, Баттулга аа. Би ч орно. Гурвуулаа хол байя. Жолоогоо татъя. ҮБХ-ны гишүүд өөрсдөө намын даргаа сонгог. Элдэв тайлбар, шалтгаан, оролцоо энд илүүц. Гишүүддээ итгэе. Боломж олгоё. Тэд чадна. Ардчилалтай, хүчирхэг Ардчилсан нам Монголд хэрэгтэй" хэмээх байр суурийг илэрхийлсэн.
Түүний тайлбарт АН-ын дарга асан З.Энхболд "2017 онд АН дүрмээ өөрчлөөд ҮБХ биш бүх 200000 гишүүд сонгодог болсон. Бүх гишүүдийн сонгуульд орохоос айсан хүмүүс ҮБХ-ээр дарга томилно гээд яваад байгаа. Дүрмээ л барина шүү" гэх хариуг өглөө.
Сануулахад, Одоогийн байдлаар Ардчилсан намын даргад Сангийн сайд асан С.Баярцогт, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа болон УИХ-ын гишүүн Л.Гүндалай, АН-ын гишүүн М.Чимэддорж нар нэр дэвшихээ илэрхийлээд байгаа билээ.
2017 онд АН дүрмээ өөрчлөөд ҮБХ биш бүх 200000 гишүүд сонгодог болсон. Бүх гишүүдийн сонгуульд орохоос айсан хүмүүс ҮБХ-ээр дарга томилно гээд яваад байгаа. Дүрмээ л барина шүү. https://t.co/7jcAXMQCeP
— Zandaakhuu Enkhbold (@enkhboldz) January 18, 2023