Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ХНХЯ, ҮСХ, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хамтран мэдээлэл хийх үеэр Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Хүүхдийн мөнгөний тооцооллоос нэг ч хүүхэд орхигдохгүй. Хамгийн гол нь амьдрал дээр болж буй процессоос хамаараад, мэдээллээ зайлшгүй шалгах шаардлага гарч байна. Хөдөө орон нутгаас хотод ирж өвөлждөг, хотоос хөдөө орон нутагт очиж амьдардаг гэх мэт шилжилт хөдөлгөөнийг зайлшгүй тодруулах хэрэгцээ шаардлага ч гарч байгаа. Хамгийн гол нь мэдээлэл шинэчлэхэд цаг хугацаа шаардагдаж байна. Мэдээлэл зөрүүтэй бол мэдээлэл шалгах хүсэлтийг цахимаар гаргаж болно.
Мөн орлогыг орлуулан тооцох аргачлалыг ашиглан өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг хийсэн.
Орлого өндөр байгаад үл хөдлөхтэй хүн байвал орлого дээр үндэслээд тэр хүнийг хасаж болохгүй, үл хөдлөх хөрөнгөтэй ч орлогогүй хүнийг хасаж болохгүй. Тиймээс орлого, хөрөнгийн үнэ цэнийн хөрөнгийн мэдээлэл дээр орлогыг орлуулан тооцоолох аргачлалаар ажиллаж байгаа. Орлого, үл хөдлөх хөрөнгийн аргачлалын хүрээнд аль аль нь хамаарагдаж тооцоологдож байна" гэв.