Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 20-ны дотор мессеж аваагүй өрхийн хүүхэд хүүхдийн 100,000 төгрөг АВАХГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн 100,000 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг энэ жилээс эхлэн нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон. Тодруулбал, үлдсэн 9 хувь буюу өрхийн орлого нь хэт өндөр өрхийн хүүхдүүдэд олгохгүй юм.

Тэгвэл энэ сарын 16-н буюу өнөөдрөөс эцэг, эхчүүдийн гар утсанд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан талаарх мессеж очиж буй. Харин энэ сарын 20-ны дотор мессэж очоогүй бол тухайн өрхийн хүүхэд мөнгөн тэтгэмж авахгүй гэж албаны хүн мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар гар утсанд мессеж ирээгүй иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ нийгмийн халамжийн нэгдсэн систем /ehalamj/, төрийн үйлчилгээний нэгдсэн систем /Е-Моngolia/-ийг ашиглан шалгах, мөн сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулах боломжтой.

Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлтэд Т.Бадамжунайн нэр байхгүй, би таних уу л гэж асуусан
Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлтэд Т.Бадамжунайн нэр байхгүй, би таних уу л гэж асуусан
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна