Өчигдөр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хүүхдийн мөнгөний асуудлаар "Хүүхдийн мөнгийг больё" гээд хэлэх зоригтой хүн алга. 1 их наяд төгрөг зүгээр л ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАРДАЛ болоод гарч байна.
Хүмүүст таалагдахгүй ч гэсэн хэлж, зөв зам руугаа явахгүй бол Венесуэл шиг боллоо" гэж байр сууриа илэрхийлсэн нь нийгэмд шүүмжлэл дагуулж эхэлсэн.
Тэгвэл Ардчилсан намын гишүүн Н.Амаржин цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Өнөөдөр эцсийн эцэст С.Цэнгүүн гишүүн шиг ад үзэгдэх зоригтой улстөрч байхгүй учир Монголын нийгэм ийм байдалд хүрсэн. Хүнийг хүүхэд гаргаагүй, амьдрал мэдэхгүй энэ тэр гэж субьектив дайралт хийх амархан. Гэвч зарчмын хувьд инфляци нь талийгаад энэ мөнгө чинь мөнгө биш болчихож байгаа юм.
-Хүүхдийн мөнгөөр амьдардаг айл байдаг гэнэ үү. Юу яриад галзуурцгаагаад байгаа юм бэ. Эцэг эхэд хүлээсэн үүрэг энэ тэр байхаа больсон юм уу.
-Эрчим хүч дээр ч тэр. Салбараа либералчлаагүй учир шархны лентийг авъя л гэсэн шүү дээ. Тэр нь үнийг өсгөхөөс өөрцгүй. С.Цэнгүүн болон залуу гишүүд ийм байдалд хүргэсэн юм уу. Асуудлыг нь оношилсон хүн рүүгээ яагаад дайраад байгаа юм бэ.
-Тээр жил Б.Бат-Эрдэнэ аварга "Оюутолгойн 51 хувийг авна" гэж галзуурч байсан. Хариуд нь Ерөнхийлөгч болгонгоо алдсан биз дээ.
-"Танк орж ирнэ" гээд элс цоолдог нэвтрүүлэг санаж байна уу. Дамба захирлыг нийтээрээ зүхсэн.
Ер нь бид яацарсан заяатай болоод нийтээрээ буруу хүнээ онилоод байдаг юм. "Танах өчнөөн төсөв байна" гэж хэлэх амархан. Гэхдээ энэ төгрөг чинь яагаад үнэгүйдээд байгааг мөнгөны бодлогын түвшинд мэтгэлцэж болдоггүй юм уу. Үнэхээр хүүхдүүддээ хайртай юм бол Ч.Ганжавхлангийн хэлдгээр хүүхэд хамгаалах төвүүд тэр мөнгөөр нь барья л даа. Галзуу эрүүл нь мэдэгдэхгүй Л.Гүндалай мэт нь оодроод, инфляци ярьсан гишүүн нь зүхэгдээд байдаг хаашаа янзын нийгэм бэ.
АД ҮЗЭГДЭХ ЗОРИГТОЙ байгаад нь дахин баяр хүргэмээр байна" гэжээ.