Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, 16 дугаар гудамжинд гэр шатаж 37 настай эмэгтэй угаартаж, түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2023.01.11/ өдрийн 10:57 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллан унтраасан байна.