Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Нохойд хазуулсан иргэдэд вакцин андуурч хийсэн асуудлаар ЭМЯ-наас ЭЦА-нд албан ёсоор өргөдөл, гомдол гаргаагүй

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

Сүхбаатар аймагт нохойд уруулсан 12 хүнд галзуу өвчний эсрэг тарилга хийх гэж байгаад сүрьеэгийн вакциныг 20-30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр андуурч хийсэн ноцтой хэрэг гарсан. Эл үйл явдал нь иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулахуйц үйлдэл учраас эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж өгөх хүсэлтийг ЭЦА-нд бичгээр уламжилсан гэж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрөгч баасан гарагт мэдэгдсэн.

Тэгвэл вакцин андуурч хийсэн асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа эсэх талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад "Одоогийн байдлаар ЭЦА-нд Сүхбаатар аймагт иргэдэд вакцин андуурч хийсэн асуудлаар ЭМЯ-наас албан ёсоор өргөдөл, гомдол зүйл байхгүй. Харин цахим орчинд гарсан мэдээллийн дагуу Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна" гэх мэдээллийг өглөө.

АХАНДҮҮС: “Гүндарьмаа“  яагаад олон найз залуутай вэ. Үүний хариултыг киноноос маань мэдэж болно
АХАНДҮҮС: “Гүндарьмаа“ яагаад олон найз залуутай вэ. Үүний хариултыг киноноос маань мэдэж болно
 
Энэ долоо хоногт УИХ Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
Энэ долоо хоногт УИХ Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.