Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АХАНДҮҮС: “Гүндарьмаа“ яагаад олон найз залуутай вэ. Үүний хариултыг киноноос маань мэдэж болно

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
7 минут 19 секунд

Харанхуй нийгмийг гэрэлтүүлэгч зүйл бол яах аргагүй СОЁЛ УРЛАГ. Урлагаар хүмүүжиж, урлагаар соёлжиж, инээдээр цангасан хүмүүст баяр баясал мэдрүүлэхээр илгээлтийн эзэд болж буй залуус олширсон. Тэдний нэгэн төлөөлөл бол яах аргагүй "АХАНДҮҮС" продакшны залуус.

Гэхдээ хүмүүс тэднийг "Гүндарьмаа" гэх охины дүрээр болон "Боёртой" трэнд үгээр нь андахгүй танина. Тийм ч учраас эдгээр залуусыг "UBN STORY" булангийнхаа ээлжит зочноор урин оролцуулж, удахгүй нээлтээ хийх гэж буй шинэхэн уран бүтээлийнх нь сонин хачны талаар хэсэг хором ярилцлаа.

-Юуны түрүүнд удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж буй "Гүндарьмаа" УСК-ны талаар ярилцъя гэж бодож байна. Адал явдалт, инээдмийн кино гэсэн шүү дээ?

-Б.Пүрэвсүрэн: "Ахандүүс" продашкны анхны уран бүтээл болох "Гүндарьмаа" УСК дээр бид яг одоо ажиллаж байна. Өмнө нь "Хоньтээнт", "Сүнстээнт" гэх хоёр уран бүтээл дээр оролцож байсан. "Сүнстээнт" кино маань удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байгаа. Түүний дараа буюу энэ оны гуравдугаар сард бидний анхны уран бүтээл болох "Гүндарьмаа" УСК нээлтээ хийнэ. Яг одоогоор зураг авалт маань үргэлжилж байна.

Э.Гүнхүслэн: Анх "Гүндарьмаа" гэдэг дүрээр контент бүтээж байсан. Цааш үргэлжлүүлэн цуврал хийнэ бүр бүрэн хэмжээний УСК бүтээнэ гэж огт бодож байгаагүй. Контент маань үргэлжлэхийн хэрээр "Гүндарь" гэдэг дүр үзэгчдэд маш их хүрдэг болсон. Бид ч түүнээс нь маш их урам зориг авсан.

Түүнээс гадна "Ахандүүс" продакшны 2023 төлөвлөгөөнд "Гүндарьмаа" УСК яах аргагүй багтсан. Төлөвлөгөөнийхөө дагуу зураг авалт маань үргэлжлээд явж байна. Адал явдалт, инээдмийн кино.

-Зураг авалт хэзээнээс эхэлсэн бэ. Мөн хэд хоногийн хугацаанд зураг авалтаа хийх вэ?

-Х.Алтанзагас: Зураг авалт 20 хоногийн хугацаанд үргэлжилнэ гэж төлөвлөсөн байгаа. Энэ сарын 07-ны өдрөөс эхлэн албан ёсоор мотор дуугарч, зураг авалт эхэлсэн. Одоогоор ямар нэг алдаа дутагдал байхгүй амжилттай үргэлжилж байна.

Бид гурвын зүгээс маш том зориг гаргаж эхлүүлсэн.

-Дүрүүдийхээ тухай товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Б.Пүрэвсүрэн: Манай Гүнээ /Э.Гүнхүслэн/ МААНЬ "Гүндарьмаа"-гийнхаа дүр дээр ажиллаж байгаа. "Гүндарьмаа" дүрээр контент хийгдэж эхэлснээс хойш маш олон хүний сэтгэгдэл ирсэн. Тэр бүр дээр тулгуурлан, ялангуяа Гүндарийн үсэн дээр тулгуурлаж зохиолоо бичсэн. Мөн хүмүүсийн огт хараагүй өөр нэг өнцгийг гаргаж ирж байгаагаараа кино маань их онцлогтой.

Харин Загасаа /Х.Алтанзагас/ маань Загасаагийнхаа дүрд, би /Б.Пүрэвсүрэн/ Пүүжээгийнхээ дүрд тоглож байгаа. Мөн Ерөнхий найруулагчаар миний бие өөрөө ажиллаж байгаа.

Киноны маань ард маш олон хүн ажиллаж байгаа. Кино маань "Ахандүүс" болон "Арилди" филмтэй хамтран бүтээж байгаа анхны уран бүтээл.

-"Армата" продакшны Б.Тэмүүжин /Тэмка/-г та бүхэн нууцалж байгаа юу. Эсвэл?

-Б.Пүрэвсүрэн: Тэмка ах маань манай кинонд оролцож байгаа. Үзэгчдэд хамгийн эхэнд дэлгэж байгаа зүйл бол "Гүндарьмаа" УСК бүтээгдээд, үзэгчдэд хүрнэ. Тун удахгүй постер, тизер трейлер гарч эхэлнэ. Киног маань үзээрэй гэж хүсэж байна.

-Кино багаа танилцуулбал. Нийт хичнээн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна?

-Б.Пүрэвсүрэн: Нийт 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр кино баг маань ажиллаж байна. Бүгд 21-22 насны залуус. Түүнээс гадна бидэнд маш олон туршлагатай хүмүүс хэрэгтэй. Тийм ч учраас манай нэгдүгээр найруулагчаар зохиолч, найруулагч, МУСТА Г.Бадамрагчаа ах маань ажиллаж байна. Зургийн даргаар н.Амар ах маань ажиллаж байгаа гэх мэтчилэн туршлагатай, энэ салбарт олон жил ажилласан мундаг хүмүүстэйгээ хамтран ажиллаж байгаа. Ангийн найзууд, дүү нар маань маш их тусалж байна.

-Та гурвын хувьд их сургуулийн оюутнууд шүү дээ. Хичээл нь амарсан байгаа юу?

-Э.Гүнхүслэн: Тийм. Хичээл амарсан байгаа. Өвлийн амралтаараа нэг сарын хугацаанд киногоо бүтээнэ гэж төлөвлөсөн байсан төлөвлөгөөнийхөө дагуу явагдаж байна. Мөн ташрамд дурдахад, бидэнд тусалж байгаа ангийнхаа найзууд, хамт олон, ах, дүү нартаа бүгдэд нь маш их баярлалаа гэдгээ илэрхийлье. Энэ олон хүний итгэлийг алдахгүй, улам хичээнэ гэж бодож байна.

-Бүрэн хэмжээний кинонд эрэгтэй хүн эмэгтэй хүний дүр буюу Гүндарьмаагийн дүр дээр ажиллахад юугаараа өөр байна?

-Э.Гүнхүслэн: Өмнө нь өөр кинонуудад гол болон туслах дүр бүтээж байхад эрэгтэй хүний дүрийг өөрийнхөө өнцгөөр, мэдрэмжээр илэрхийлж байгаа шүү дээ. Гэтэл эмэгтэй хүн гэдэг утгаараа бага зэрэг асуудал тулгарч байгаа. Эмэгтэй хүний маневр гэдэг ч юм уу.

Гэхдээ нэг талаараа өөрөө анх энэ зохиомол дүрийг гаргаад ирсэн учраас маш чөлөөтэй явж байгаа. Үзэгчид маань түүнийг л хүсч байгаа байх.

Мөн үзэгчдэдээ нэгэн нууц задлахад "Гүндарьмаа"-г яагаад ийм үстэй байдаг, яагаад олон найз залуутай байгаа зэрэг асуултын хариултыг манай киноноос аваарай. Гэхдээ бид үзэгчдийн төсөөлж байгаагаас 100 хувь өөр зүйлийг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Х.Алтанзагасын хувьд контентуудтайгаа адил нэг найз залуугийн дүрд тоглож байгаа юу?

-Х.Алтанзагас: Тийм. Олон найз залуу л байна даа. Яахав энгийн контентуудаа бодоход арай илүү албан ёсны, бүгд зохиолын дагуу, текстийн дагуу явагдаж байгаа.

-Кино зохиолыг хэн бичсэн бэ?

-Б.Пүрэвсүрэн: Манай кино зохиолыг "Арилди" филмийн захирал, үүсгэн байгуулагч Мөнхбаяр ах маань бичсэн, Г.Бадамрагчаа ах маань зохиолыг редакторлоод эцсийн байдлаар бий болсон. Зохиолын хувьд 12 дугаар сараас эхэлсэн.

-"Гүндарьмаа" УСК IPTV-гээр гарах уу?

-Б.Пүрэвсүрэн: Одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ бүх IPTV-гээр гарах байх гэж бодож байгаа. Манай кинонд хамтран ажиллагч, ивээн тэтгэгчээр "Playmo" аппликейшн хамтран ажиллаж байгаа.

Б.Энхбаярыг ХБЗХ-ны даргаар сонгох асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
Б.Энхбаярыг ХБЗХ-ны даргаар сонгох асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
 
Т.НЯМ-ОЧИР: ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалт судалгаанаас үзэхэд карентилах нөхцөл үүсээгүй тул сурагчдын амралт, хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт орохгүй
Т.НЯМ-ОЧИР: ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалт судалгаанаас үзэхэд карентилах нөхцөл үүсээгүй тул сурагчдын амралт, хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.