Ардчилсан Намын Үндэсний Бодлогын хорооны дарга гэх иргэн “АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ҮБХ-ны дарга Т.Мөнхбаярыг бүртгүүлэх” хүсэлт ирүүлжээ.
Хүсэлттэй холбогдуулан Ардчилсан Намын дарга гэх С.Эрдэнэ, Ардчилсан Намын дарга гэх Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувд, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяр, дэд дарга гэх Б.Гарамгайбаатар, Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, Ч.Отгочулуу, нийслэлийн намын дарга гэх Э.Бат-Үүл нар хүсэлт, тайлбарууд, Үндсэн дүрмийн хорооны дарга гэх Х.Ганболд тэргүүтэй 20 гаруй хүний гарын үсэгтэй тус хорооны тогтоолыг ирүүлсэн байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас Ардчилсан Намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн талаарх намын дотоод маргаан нь шийдвэрлэгдээгүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.