Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнэ: Монгол эр хүний жудаг гаргаж, олон удаа салаавч гаргасан үйлдэлдээ Н.Анхбаяраас УУЧЛАЛТ гуйж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Өнгөрөгч долоо хоногт Хөх хотын Консул асан Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар хийсэн шууд дамжуулалтын үеэр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяртай зүй бус харьцаж буй бичлэг олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор тэрбээр албан ёсоор уучлал хүсчээ. Тэрбээр "Монгол эр хүн хүнийг хайрлах, уучлах, ухаарах сэтгэлтэй зүрхтэй, ичих булчирхайтай байх ёстой гэж Аав минь захидаг.

Би уг нь Н.Анхбаярыг аав нь ажлаа өгсөн гээд тоохгүй орхисон байлаа. Гэтэл Анхбаяр талбай ормоор байна, уур хүрч байна, Мөнх-Эрдэнэ муу тролл гэх мэтээр лайв хийхээр нь “Тролл нь ирлээ цуг талбай оръё” гээд ГХЯ дээр очсон юм.

Гэтэл Н.Анхбаяр намайг “Чи хятадын шоронд байх ёстой байсан” гэх мэт тэсэхийн аргагүй үгээр доромжлохоор нь уур хүрээд… Уураа барьж чадалгүй өчигдрийн лайваар салаавч гаргаж арай хэтрүүлжээ

Гэр бүлийнхэн болон намайг дэмждэг олон мянган дагагчдад маань чиний буруу арай хэтрүүллээ гэж шүүмжилсний дагуу шүүмжийг хүлээн авч буруугаа ухаарч байна.

Би ч хүнд хар муу санаж чаддаггүй цагаахан хүн гэдгийг мэдэх нэг нь мэднэ тийм учраас.

Монгол эр хүний жудаг гаргаж, олон удаа салаавч гаргасан үйлдэлдээ Н.Анхбаяраас албан ёсоор уучлалт гуйж байна.

Гэхдээ аавынхаа албан тушаалын давуу байдлыг ашиглаж төрийн зардлаар суралцдаг, албан тушаал хашдаг, төрд насаараа ажиллачихаад “Амбаар” барьдаг асуудалтай үзэл бодол нийлж, хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш шүү" гэжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо нотолж чадахгүй бол УЛСАД ХУРААХ эрх зүйн зохицуулалт хийнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо нотолж чадахгүй бол УЛСАД ХУРААХ эрх зүйн зохицуулалт хийнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд