Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэйти Смитийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн босгон дээр Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон хатагтай Кэйти Смитэд баяр хүргээд, хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиглэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Түүнчлэн цэргийн алба хаагчдын боловсролын чиглэлээрх хамтын ажиллагааг улам хөгжүүлж, хамтарч ажиллахаа мэдэгдэв.