Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Иргэд 1072 хувьцааны ногдол ашгийг өгөөч гэж шаардах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Сүүлийн хоёр парламентад МАН эрх барьж байгаа. Тиймээс энэ бүх хариуцлагыг МАН дангаараа хүлээх ёстой. Энэ хариуцлагаас бултах гэж ямар нэгэн арга сүвэгчилж байгаа бол бид хүлээж авахгүй. Нүүрсний хулгайн хэрэгт янз бүрийн хүн холбогдож болзошгүй. Тэр асуудалд бид янз бүрийн асуудал гаргахгүй. Гол нь шүүхийн байгууллага эцэслээд зөв тогтоох ёстой. Аль нэг нам руу нялзаах гэсэн мэдэгдлүүд их явж байгаад харамсалтай байна.

Гадаа цугласан иргэдийн 15 хувь нь нүүрсний хулгайн асуудлаар, бусад 85 хувь нь амьдрал хэцүү байна гэж бухимдаж байна МАН өөрсдөө шүгэл үлээгээд шударга юм шиг харагдаж байна. Тийм биш. Анх олон улсын байгууллага нүүрсний хулгай чинь том хэмжээнд хүрлээ гэдгийг гаргасан шүү.

Бид иргэдтэйгээ хамтарч, 1072 хувьцааны ногдол ашгийг өгөөч гэж шаардах ёстой. Учир нь үнэхээр ийм ашигтай байгаад, олон их наяд төгрөг эргэлдэж байгаа бол яагаад ард түмэнд ашгийг нь өгөхгүй байгаа вэ. Тиймээс үүнийг шаардах ёстой.

Мөн АН-ын бүлэг хувийн хэвшил рүү дайрч байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Янз бүрийн хууль зөрчсөн асуудлаар хяналт шалгалт хангалттай ордог. Хяналтаа хийгээд явахгүйгээр хувийн өмчлөл рүү нь халдаад шууд төрд авдаг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй" гэлээ.

Жагсагчдад үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүллээ
Жагсагчдад үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.