Цусны хорт хавдартайгаа зогсолтгүй тэмцэж, өөртөө төдийгүй бусдад урам зориг өгөхөөр реппер Thunder-т хандан дуу хүртэл бүтээлгэж байсан Г.Батзаяа эдгэрч, эмчилгээгээ дуусган өнөөдөр эмнэлгээс гарч байна.
Тэрээр өнгөрсөн оны есдүгээр сард цусны хорт хавдартай хэмээн оншлогдож, Бээжин хотод эмчлүүлж байсан билээ. 2019 оны есдүгээр сарын 20-ны байдлаар хавдрын тархалт нь 80 хувьтай байсан тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай байсан юм. Түүний мэс засалд хоёр литр цус шаардлагатай байсныг Өвөр Монгол залуус хандивласан тухай баяртай мэдээ сонссон цаг саяхан.
Тэгвэл тэрээр анх есдүгээр сарын 20-нд эмнэлэгт хэвтэж байсан бол тавдугаар сарын 20-нд буюу өнөөдөр эмнэлгээс гарч байна.