Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын шүүх хурал өнөөдөр болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат нарын есөн албан тушаалтны гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 09.00 цагаас Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Дээрх шүүгдэгчид С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх явцдаа шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгасан нь камерын бичлэг, хохирогчдын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нотлогдоод байгаа билээ.

Уг хэргийг өнгөрсөн жилийн наймдугаар сард Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тав хоногийн турш хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргасан нь олон нийтийн шүүмжлэлийн бай болсон юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг улсын яллагч нар эсэргүүцэж давж заалдах болон Улсын Дээд шүүхэд эсэргүүцэл бичиж байж ийнхүү анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болж байна.

Сургуулиа нээсэн 6 улсын туршлагаас
Сургуулиа нээсэн 6 улсын туршлагаас
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга