УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ ОХУ-ын Ангарск газрын тос боловсруулах үйлдвэрт гарсан галтай холбоотой мэдээллийг өглөө.
Энэ талаар тэрбээр "Ангарск газрын тос боловсруулах үйлдвэр дээр гал гараагүй. Гал маш богино хугацаанд гараад бүрэн унтрааж чадсан. Үйлдвэрийн хашаа дотор байдаг жижиг цехүүдэд гарсан гал гэх мэдээлэл байгаа. Өнөөдөр Москвагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Монгол руу нийлүүлж байгаа дизель түлш болоод АИ92 бензинд доголдол үүсэх хэмжээний асуудал биш гэх мэдээллийг ОХУ-ын талаас өгч байгаа" гэв.