Нийслэлийн онцгой байдлын газарт Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, 29 дүгээр байр дулааны шугам сүлжээний худаг руу 1 хүн унасан тухай дуудлага энэ сарын 27-ны 14:38 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход тус байрны хойд талын дулааны шугам сүлжээний худаг доторх шугам задарч дотор нь иргэн У/34 настай, эмэгтэй, харьяалал тодорхойгүй/ халуун ууранд түлэгдэж, ухаан алдсан байжээ. Онцгойгийн албан хаагчид шуурхай ажиллаж, 30 минут ажиллан гаргаж, нийслэлийн ЯТТТ-д эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.