NCAA-гийн улирлын тоглолтыг 3-3 амжилттай үргэлжлүүлж буй "Дэйтон Флайерс" баг Багамын аралд хийсэн 3 өдрийн дараалан тоглолтынхоо сүүлийнхийг BYU буюу Бригхэм Янг их сургуулийн багтай хийв.
Тус тоглолтод Майк буюу Ш.Энхийн-Од гараанаас тоглож 11 довтолгооныхоо 5-ыг амжилттай болгож 15 оноо, 1 самбар, 1 дамжуулалт, 1 бөмбөг таслалт, 1 блок шот хийсэн. Хэдийгээр Ш.Энхийн-Од маань өнөөдөр хамгийн өндөр оноогоо авсан ч баг нь BYU-д нэмэлт цагт 75:79-өөр хожигдлоо.
Эх сурвалж: MGL sport