Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготовт өчигдөр Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээсэн юм.
Тэгвэл Академич Д.Доржготовт Боловсрол, шинжлэх ухааны сайд, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч болон эрдмийн хамт олон нь хүндэтгэл үзүүлэх үеэрээ Боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хөрс судлалын шинжлэх ухаанд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж, “Чингис хаан” одонг мялаан хоёр өрөө байр олгохоор шийдвэрлэжээ.