Энэ сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суух 16 настай охин гэрээсээ гараад сураггүй алга болсон. Тус охин хамаарал бүхий этгээдтэй хамт Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самар түүхээр явсан болохыг олж тогтоосон ч буулгаж чадаагүй байгаа юм.
Харин өчигдөр сошиал орчинд охиныг уулнаас буулгасан гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Охиныг буулгаагүй байгаа. Завханд алга болсон 15 настай охиныг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Энэ мэдээлэлтэй андуурагдсан бололтой" гэх тайлбарыг өглөө.