Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Элбэгдоржийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах, эрүүгийн хэргийн яллагдагч нар болох нэр бүхий 14 хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянасан юм.
Улмаар яллагдагч Ц.Элбэгдоржид нэр бүхий 13 яллагдагчтай уулзахыг хориглох, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж гаргасан билээ.
Нэр бүхий 13 яллагдагч:
1. ТЕГ-ын дарга асан, Хошууч генерал Б.Хурц
2. Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, тус банкны эзэмшигч Д.Эрдэнэбилэг
3. Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон
4. УИХ-ын гишүүн М.Энхболд
5. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл
6. Ерөнхий сайд асан С.Баяр
7. УИХ-ын гишүүн С.Баярцогт
8. Монгол улсын асан шадар сайд Да.Ганболд
9. АТГ-аас Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав
10. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг
11. Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгч Б.Мэдрээ
12. АТГ-аас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан
13. УИХ-гишүүн М.Энхсайхан