Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

FACELOOK: 15 дахь “Чингис хаан” одонг хүртэх Газарзүйн ШУ-ны ноён оргил, академич Д.Доржготов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 6 секунд

Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготовыг FACELOOK буландаа онцолж байна.

15 дахь удаагийн Чингис хаан одонг АНУ-ын монголч эрдэмтэн доктор, профессор Жэк Уэтерфорд болон Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов нарт гардуулахаар болсон юм. Тэгвэл Монголын ард түмэн Монгол орны хөрс судлал, газарзүйн зураглалын “нэвтэрхий толь” хэмээн алдаршуулдаг академич Д.Доржготовыг FACELOOK-г та бүхэнд хүргэж байна.

-Д.Доржготов Төв аймгийн Баян сумын уугуул-

Төв аймгийн Баян сумын уугуул. Малчин гэр бүлээс гаралтай. Харин хоёр настайдаа зохиолч сэтгүүлч Дэчингунгаагийнд өргөгдөж ирснээр хотын хүүхэд болж, эрдмийн мөр хөөжээ. Аав нь “Улаан-Од”, “Эх орны манаа”, “Үнэн” сонинд ажиллаж байсан бол ээж нь кино үйлдвэрийн газарт эвлүүлэгч хийдэг байж.

изик, хөрс, ургамал судлалаар Москвад суралцсан анхдагчдын нэг-

No description available.

Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг төгсөөд 1957-1962 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд суралцаж, хөрс судлаач-агрохимич мэргэжил эзэмшжээ. Тухайн үед Шинжлэх ухааны хүрээлэнгийн нэр дээр гурван хүүхэд хуваарилагдсаны нэг нь Д.Доржготов байсан аж. Ийнхүү Академич Б.Чадраа, Төрийн соёрхолт Жамъянсэнгээ болон Д.Доржготов физик, хөрс, ургамал судлалаар Москвагийн их сургуульд явсан.

-Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн анхны судлаачаар ажлын гараагаа эхэлсэн-

Д.Доржготов Москвагийн их сургуулийг 1962 онд төгссөн. Тэрбээр төгсөж ирсэн жилээ Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн анхны судлаачаар ажлын гараагаа эхэлжээ.

-1998 онд академич цол хүртсэн-

Тэрбээр 1973 онд “Монголын хойт хэсгийн хөрсний газарзүйн үндсэн шинж, хээрийн хөрсний тодорхойлолт” сэдвээр дэд доктор, 1992 онд “Монгол орны хөрс” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. 1998 онд академич цол хүртсэн байна.

-ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагналыг Ази тивээс хүртсэн хоёр дахь хүн-

ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал болох Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготов хүртсэн. Өмнө нь уг шагналыг Азиас БНХАУ-ын Хөрс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн хүртэж байжээ

-АКАДЕМИЧ Д.ДОРЖГОТОВЫН ШИНЖЛЭХ УХААНД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР, НЭЭЛТ-

No description available.

Монгол орны бүх нутгийг хамарсан хөрсний хээрийн судалгаа хийж “Монгол орны хөрсний 1:2500000 масштабтай зураг”-ийг анх удаа зохиож (1974) хэвлүүлсэн ба түүнээс хойш ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран “Монгол орны хөрсний 1:2500000 масштабтай зураг”-ийг арга зүйн шинэлэг түвшинд ахин боловсруулж хэвлүүлсэн (1980) төдийгүй сансраас авсан фотоматериалыг анх удаа хөрсний зураглалын судалгаанд ашиглан “Монгол орны хөрс ашиглалтын 1:1000000 масштабтай зураг” зохиож хэвлүүлсэн нь (1981) шинжлэх ухаан, практикийн ач холбогдолтой содон бүтээл болсон юм.

Монгол оронд тархсан бүх төрлийн хөрсний үүсэл гарвалын онцлог, морфологийн болон хими-физикийн үндсэн шинж, үржил шимийн үзүүлэлтийг судлан тогтоож хөрсний оношлогоо, ангиллыг янз бүрийн түвшинд боловсруулж “Монгол орны хөрсний ангилал зүй” (1986), “Монгол орны хөрс” (2003) зэрэг суурь бүтээлүүд туурвиснаар тус орны хөрсний гарал үүсэл, ангилал, систематик (хэвшинж, дэд хэвшинж, төрөл, зүйл тус бүрийн) тодорхойлолтын асуудлыг үндсэнд нь шийдвэрлэжээ.

Монгол орны нутаг дээрх хөрсөн бүрхэвчийн газарзүйн тархалт, нутаг дэвсгэрийн ялгааг илрүүлж хөрс-газарзүйн 4 шатлалттай (их муж, бүс, муж, тойрог бүхий) мужлалт боловсруулж нэгж тус бүрийн тодорхойлолтыг өгчээ. Тойргуудыг ялган тодорхойлохдоо бэсрэг хотгор гүдгэрийн төрх байдлаас голчлон шалтгаалах хөрсөн бүрхэвчийн бүтцийн ялгааг гол үзүүлэлт болгон авсан.

Монгол орны хөрсний тархалтын өвөрмөц зүй тогтлыг илрүүлж уулт-өргөргийн ба өргөрөгийн бүсүүдийг ялгахын зэрэгцээ уулын босоо бүсшилийн 4 хэвшинж болон ялангуяа хотгорын бүсшилийг ялган тогтоосон.

Монгол орны хөрсний нөөц хэмжээг улс болон аймаг тус бүрээр тооцоолон гаргаж, хөрсний чанарын үнэлгээг сум бүрээр баллын системээр харьцуулан хийсэн нь энэ чиглэлийн анхны ажил болсон байна.

Завхан аймагт сураггүй алга болсон 15 настай охиныг эсэн мэнд олжээ
Завхан аймагт сураггүй алга болсон 15 настай охиныг эсэн мэнд олжээ
 
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.