Жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Дэлхийн дауны өдөр” болгон улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын дауны холбоо хамтран нийт 20 хүүхдийг асран хамгаалагчдын хамт Монгол цэргийн музей, Байгалийн түүхийн музейг өртөөлөн үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдүүдийн цагийг зөв боловсон өнгөрөөх болон түүхэн замналыг сурталчлан түгээх, хүүхдийг соёл урлагаар дамжуулан хөгжүүлэх зорилготой. Өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжиж ажилласан Монгол цэргийн музей, Байгалийн түүхийн музейн хамт олондоо талархал илэрхийлье.