Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11–ний өдрийн 1 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 4.5 дахь заалтыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах мэргэшсэн байгууллагуудын сонгон шалгаруулалтыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тул оролцогчдыг урьж байна.
Тавигдах шаардлага
- Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээтэй байх /хүчинтэй хугацаатай/
- Сургалтын хөтөлбөр нь чадамжид суурилсан сургалтын арга зүйгээр боловсруулагдсан, ажил олгогчийн эрэлт, хэрэгцээг хангахуйц байх
- Насанд хүрэгчдийн заах арга зүй эзэмшсэн, үндсэн багштай байх
- Сургалтын стандарт нөхцөлийг хангасан анги танхимтай байх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт зохион байгуулах тул сургалтын хүртээмжтэй орчин бүрдүүлсэн байх
Бүрдүүлэх баримт бичиг
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан албан хүсэлт
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2022 оны эхний 2 сарын хугацаанд нотариатаар баталгаажуулсан байх/
- Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг 2022 оны эхний 2 сарын хугацаанд нотариатаар баталгаажуулсан хувь /сургалтын төрлүүдээр эрхтэй, хүчинтэй хугацаатай байх/
- Мэргэжлийн сургалт зохион байгуулах чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагаар / Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв/ баталгаажуулсан дүгнэлтийн хуулбар
- 2022 онд сургалт зохион байгуулах ажлын төлөвлөгөө
- 2021 онд сургалт зохион байгуулсан ажлын тайлан, сургалтын анги танхим, материал, хэрэглэгдэхүүний талаарх мэдээлэл, фото зургаар баталгаажуулах
- Сургалтын байрны түрээсийн гэрээний нотариатаар батлуулсан хувь /хүчинтэй хугацаатай байх/, өөрийн эзэмшлийн байртай бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /гэрчилгээний хуулбарыг 2022 оны эхний 2 сарын хугацаанд нотариатаар баталгаажуулсан байх/
- Багшийн анкет, тухайн сургалтын чиглэлээр мэргэжлийн үнэмлэх, диплом, сургагч багшийн эрхийн гэрчилгээний хуулбар /боловсролын бичиг баримтыг 2022 оны эхний 2 сарын хугацаанд нотариатаар баталгаажуулсан байх/
Жич: /1 багш 2-оос дээш байгууллагад гэрээгээр багшлахгүй/
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах мэргэшсэн байгууллагуудын холбогдох баримт бичиг, материалыг 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 11.00 цагаас өмнө хүлээн авна.
Хаяг: Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Бодлогын хэрэгжилтийн газар 3 давхарт 302 тоот
Утас: 77073008
Сургалтын төрлүүд:
Д/д |
Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилал |
Мэргэжлийн чиглэл |
1 |
Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, ан агнуур |
Үр тариа, тэжээлийн ургамал тариалах |
Фермерийн аж ахуй |
||
Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах /ногоочин/ |
||
Ойн аж ахуй, мод бэлтгэх |
||
Малчин |
||
2 |
Уул уурхай, олборлолт |
Машин механизм, төхөөрөмжийн оператор |
Машин механизм, төхөөрөмжийн засварчин |
||
Зүтгүүрийн машинч /төмөр замын ажилтан/ |
||
Цооног өрөмдөгч, адилтгах бусад ажилтан |
||
Далд ба ил уурхайчин |
||
Баяжуулалт |
||
Зам, засвар үйлчилгээний ажилтан |
||
3 |
Боловсруулах үйлдвэр |
Хөнгөн үйлдвэрлэлийн оёдол, эсгүүр |
Хөнгөн үйлдвэрлэлийн сүлжигч, нэхэгч, кительчин |
||
Хатгамал, эсгий, даавуу урлал |
||
Арьс ширэн урлал |
||
Гутал үйлдвэрлэл /монгол буриад гутал эсгэх оёх/ |
||
Гар урлал бэлэг дурсгал |
||
Модон эдлэл буюу гэр ахуйн мужаан |
||
Жижиг эдлэл үйлдвэрлэл /чөдөр, ногт гэх мэт/ |
||
Хүнсний боловсруулах үйлдвэрлэл /мах, сүү/ |
||
Хоол үйлдвэрлэл, тогооч |
||
Талх нарийн боов |
||
Сүү цагаан идээ боловсруулах |
||
4 |
Барилга болон техникийн үйлчилгээ |
Кран өргөгч цамхаг түүнтэй адилтгах машины оператор |
Засал, чимэглэл |
||
Өрөг угсрагч |
||
Бетон арматур |
||
Цахилгаанчин |
||
Гагнуурчин |
||
Сантехникч |
||
Барилгын мужаан |
||
Барилгын материал үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн оператор |
||
Шилчин |
||
Дээвэрчин |
||
Металл хийц бэлтгэгч, нимгэн төмөрчин |
||
Цахилгаан төхөөрөмжийн механикч /тохируулагч/ |
||
Агааржуулалт, агаар сэлгэлтийн механикч |
||
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засварчин |
||
Хөдөө аж ахуйн машин механизм, тоног төхөөрөмжийн механикч, засварчин |
||
Барилгын материал үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засварчин |
||
5 |
Бөөний болон жижиглэн худалдаа, ахуйн болон засвар үйлчилгээ |
Автомашины засвар |
Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар |
||
Дархан, мужаан, сийлбэр |
||
Телевизор, гар утасны засварчин |
||
Гутал засвар |
||
Жижиг эдлэлийн засварчин /цүнх, цаг гэх мэт/ |
||
Үсчин |
||
Гоо засал |
||
Зочид буудлын үйлчлэгч, үйлчилгээний ажилтан |
||
Гэрийн үйлчлэгч, асрагч |
||
Цэцэрлэгийн багшийн туслах ажилтан |
||
Аялал жуучлалын хөтөч, тайлбарлагч |
||
Худалдагч касс, нярав |
||
Зөөгч, Бармен |
||
Бариста |