Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд


2020 оны 05 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, зүүн аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 5-10 хэм, говийн бус нутгийн зүүн хэсэг, Орхон, Сэлэнгэ, Халх голын хөндийгөөр 9-14 хэм,  Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

Улаанбаатар хот:  Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 5-7 хэм дулаан байна.

Монголын язгуур урлагийг дэлхийд таниулах мөрөөдөлтэй Стив Морел
Монголын язгуур урлагийг дэлхийд таниулах мөрөөдөлтэй Стив Морел
 
МАРГААШ: Улаанбаатарт +14 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +14 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.