Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“0-12 насны хүүхдүүдээ орхиод ирсэн эцэг эхүүдийг ч мөн тусгай нислэгт хамруулах хэрэгтэй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 22 секунд


Хөл хорионы улмаас БНСУ-д гацсан, тодорхой нөхцөл байдлын улмаас санал нэгдсэн хэсэг иргэд  Улсын онцгой комиссын шуурхай штаб-д хүсэлт гаргажээ.

Тус хүсэлтэд: 

Ковид-19 цар тахал дэлхий даяар тархсантай холбогдуулан БНСУ-д богино хугацаагаар эмчилгээ болон албан ажил, сургалт, аялал гэх зэрэг шалтгаанаар 0-12 насны хүүхдүүдээ гэртээ үлдээж ирээд Монгол улсын хилийн хоригийн улмаас эх орон, гэр бүл, үр хүүхдүүд рүүгээ буцах боломжгүй байгаа эцэг эх, гэр бүлийн хүмүүс нэгдэн уг хүсэлтийг хүргүүлж байгаа болно. 

Цар тахал дэлхий даяар эрчимтэй тархаж буй эрсдэлтэй энэ цаг үед бага насны хүүхдүүдээ асран хамгаалж дэргэд нь байж чадахгүй байгаадаа бид маш ихээр сэтгэл зовж байна. Монгол буцах нислэгт УОК-оос заасан 5 шаардлагыг хангаж байгаа иргэд хамрагдаж байгаа боловч үүнээс гадна зайлшгүй хүндэтгэх шалтгаантай (0-12 насны хүүхдүүдээ монголд үлдээсэн) байгаа 200 гаруй иргэд эх орноосоо тусламж хүсэж, тус заалтын утгад өөрчлөлт оруулахыг шаардаж байна" гэжээ. 

Тус хүсэлтийг өгсөн иргэн Т.Долгорсүрэн: 

Та хүсэлтээ хэзээ өгсөн бэ? Ямар нэгэн хариу өгсөн үү? 

Хүсэлтийг тавдугаар сарын 6-нд Улсын онцгой комиссийн шуурхай штаб-д өгсөн.Мөн тавдугаар сарын 8-нд Засгийн газарт ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулга нарт хаяглан засгийн газрын шууданд илгээсэн боловч одоогоор надад шийдвэртэй хариу мөн хүлээж авлаа гэсэн хариу ч алга байна.

Шуурхай штабаас хариу өгөхгүй бол яах вэ? 

Би солонгост байгаа ээжүүдээ төлөөлөн энэ олон хүүхдийн эрхийн төлөө явж байна. Хэрвээ шийдвэртэй алхам хийгдэхгүй бол Монгол улсын  иргэн ээж хүний үүднээс зургаадугаар сарын нэгэн буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ганцаарчилсан тайван суулт жагсаал хийнэ. 

 

Тэгвэл  дээрх шаардлагатай холбогдуулан БНСУ-д гацсан, 0-12 насны хүүхдээсээ хол эцэг эхүүдийн нөхцөл байдлын талаарх  мэдээллийг  дараах гурван эцэг эхээс тодруулсан юм.

М.Оролзод: Нэгээс гуравдугаар ангийн  6-8настай 2 хүүхдээ эмээ өвөө дээр нь үлдээсэн. Би энд сурдаг. Нөхөр маань энд ирээд 5 сар болж бна.Энд ажил хийж байгаад нуруугаа гэмтээгээд эмчилгээ хийлгэж байгаа. 1 өвөө нь элэгээ тайруулаад эмээ нь сахиж байгаа. Харин нөгөө өвөө нь хүүхдүүдийг маань харж байгаа.  Гэвч хүүхдүүд харж байгаа өвөө нь 70 настай. Цөс нь өвдөөд хагалгаанд орох болоод байгаа. Хүүхдүүдийн маань зан ааш нь хувираад хоолондоо муу болж ээж аавтайгаа ярихгүй худалч гээд (онгоц явуулахаар очно гэж хэлж байсан онгоц ирсэндээ та наанаа өөрөө үлдчихдэг гээд) байдаг болсон. 

Г.Онон: Би 5 хүүхэдтэй.  Том охин маань байнгын асаргаанд байдаг.  2 бага маань 1 нь  3настай нөгөөх нь  ой гарантай. Одоо 6 сард 2 нас хүрнэ. Хүүхдүүдийн минь аав нь надтай хамт Солонгост түр хугацаагаар ирээд гацчихсан. Одоо бол нөхрийн хамт айлын хажуу өрөө хөлсөлж байгаа. Монголоор бол  Б1 давхарт юмуу даа. 5 хүүхэд маань манай ээж аавтай байгаа. Олон хүүхдийн чимээнээр ээж аавын даралт нь ихсээд хэцүү байгаа. 

Э.Энхтуул:   Би 2020 оны 1-сарын 10-нд Аялалын визтэй ирээд 3 сарын 1-нд буцах байсан. Би 4, 10, 11 насны 3 хүүхэдтэй. Нөхөр маань хөдөө ажилладаг. Хүүхдүүдийг маань ээж хардаг байсан боловч ээж минь элэгний өвчтэй учраас өвчин нь хүндрээд орон нутагтаа эмчлүүлэх шаардлагатай болоод явсан.  Одоогоор 3 хүүхэд минь харах хүнгүй 10-р ангийн эрэгтэй дүүгээрээ харуулж байна. Мөн ээжийн минь бие тааруухан хамраас нь их хэмжээгээр цус гараад тогтохгүй байгаа. Нөжөөр бөөлжөөд байгаа гэсэн. Үнэхээр их санаа зовж сэтгэл санааны хямралд байна. Энд найз дээрээ ирсэн боловч найз маань жирэмсэн байгаад чартер нислэгээр буцсан. Харин би амьдарч байгаа байранд нь байгаа боловч сарын сүүлд байрны хугацаа дуусч байгаа болохоор үнэхээр мухардалд ороод яахаа мэдэхээ больчихлоо.Энэ их хүнд байдалд хямралд орж ходоод  өвдөж үзүүлсэн чинь ходоодны үрэвсэлтэй болсон. Миний хувьд өдөр хоногийг өнгөрөөхөд үнэхээр хүнд байдалд байна.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг түр орлон гүйцэтгэгч О.Энхцэцэг элчин сайд Чай Вэнруйг хүлээн авч уулзлаа
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг түр орлон гүйцэтгэгч О.Энхцэцэг элчин сайд Чай Вэнруйг хүлээн авч уулзлаа
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.