Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг түр орлон гүйцэтгэгч О.Энхцэцэг элчин сайд Чай Вэнруйг хүлээн авч уулзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 43 секунд

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Энхцэцэг өнөөдөр /2020.5.15/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнруйг хүлээн авч уулзав.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, хөгжлийн шинэ үедээ орж урагшлан хөгжиж байгааг талууд харилцан тэмдэглэхийн хамт COVID-19 цар тахлын онцгой үед талуудын харилцаа, хамтын ажиллагаа бусад улс орнуудад үлгэр жишээ болохуйц байдлаар хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хоёр тал илэрхийлэв.

Дэлхий дахинд тархаад буй цар тахалтай тууштай тэмцэхэд улс орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд COVID-19-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны механизм байгуулж, анхны цахим хурлыг амжилттай зохион байгуулж, хамтын ажиллагааны олон чухал асуудлыг хэлэлцэн гарц шийдлийг эрэлхийж ярилцсан нь цаг үеэ олсон, чухал арга хэмжээ болсныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Энхцэцэг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хоёр талын хооронд төлөвлөсөн бусад арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага гарч буйн улмаас ийм цахим хэлбэрээр зохион байгуулах боломжтойг дурдав.

Элчин сайд Чай Вэнруй хариу хэлэхдээ,

COVID-19 цар тахлын энэ хүнд цаг үед мөнхийн хөршүүд болох Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулсаар байгааг онцлоод БНХАУ-д энэ өвчин дэгдэж, хүнд нөхцөлд байх үед Монгол Улс хамгийн түрүүнд тусламжийн гар сунгаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнд хятадын ард түмэн дотно хүлээж авч, энэ нь хоёр орны ард иргэдийн итгэлцэл, найрамдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг дурдав. Цар тахал намжиж, харилцаа хэвийн болох үед, магадгүй энэ оны хоёрдугаарт хагаст хоёр тал улам идэвхтэй хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрэх чиглэлээр ажиллаж ахиц гаргана гэдэгт найдаж байгаагаа Элчин сайд Чай Вэнруй илэрхийлэв.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

 

 

Өмнөговьд аюултай үзэгдэл ажиглагдаж эхэллээ
Өмнөговьд аюултай үзэгдэл ажиглагдаж эхэллээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.