Цаг агаарын байдал муудсантай холбогдуулан Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлснээр:
“Монгол орныг хамарсан салхи шуурга өнөө өглөөнөөс эхэлсэн. Ялангуяа зүүн бүсийн аймгуудад гамшгийн үзэгдэл эхнээсээ ажиглагдаж байна. Мөн төвийн аймгууд болох Дархан-Уул, Орхон аймгуудаар нойтон цас орж эхэлсэн. Өмнөговь аймгийн хувьд салхины эрч 16м/сек хүрч, аюултай нөхцөл байдал ажиглагдаж байна. Даланзадгад болон Булганд алсын барааны үзэгдэх орчин 2 км-ээс дотогш муудаж аюултай үзэгдэл ажиглагдаж эхэллээ” гэсэн юм.
Мөн Өмнөговь аймагт 17.00-20.00 цагийн үед салхины эрч оргил үедээ хүрнэ хэмээн анхаарууллаа. Харин 21.00 цагийн үед салхи, шуурга намжиж, маргааш болон нөгөөдөр үргэлжлэн хүчтэй салхилах төлөвтэй байгаа аж.
Дугуйн аялалд өчигдөр явсан хүмүүсийг урьд шөнө татаж ирүүлсэн байна. Өмнөговь аймагт одоогоор аюул гамшгийн дуудлага ирээгүй байгаа бөгөөд дуудлагыг 70533337 70533336 гэсэн дугаарт хандаж өгөх боломжтой гэв.