Ил зогсоол дээрээс автомашин хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн, баривчилжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 1-р байрны хойд талын ил зогсоол дээрээс 2719 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашин хулгайд алдагджээ.
Уг хэргийн дуудлагын дагуу хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 905 дугаарын хашааны үүднээс олсон байна.
Тээврийн хэрэгслийг хулгайлсан этгээдүүд нь гэр бүлийн харилцаатай 27, настай,эрэгтэй Н.Ч , 32 настай, эмэгтэй Э.У нар нь бүлэглэн үйлдэж уг автомашины арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах зорилготой байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна.
Мөн хэргийн үзлэгээр эзэмшигч нь тодорхойгүй 97-82 УНД, 73-85 УНО, 07-21 УБӨ, 24-47 УНЗ , 50-93 УНЛ 25-28 УНЛ, 98-09 УНТ улсын дугаарууд хураагдсан ба эдгээр номерууд нь хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл байж магадгүй байх тул холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.