Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бубус тур” компани 10 жилийн ойн хүрээнд 1000 хүүхэд баярлуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

“Бубус тур” ХХК 10 жилийн ойгоо угтан “Маскаа зүүе” уриан дор “Баярлалаа” төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Уг төслийн хүрээнд урлагийн тоглолт зохион байгуулах, азтан тодруулах, 1000 хүүхдэд бэлэг гардуулах зэрэг ажлууд хийхээр төлөвлөжээ.Тодруулбал, тоглолтын хувьд дуучидтай хамтран тавдугаар сарын 24-нд ТВ5 телевизээр шууд дамжуулах ба тавдугаар сарын 30-ны орой Өлзий телевизээр болон онлайн лайваар давхар цацах аж.  

Харин үзэгчид тоглотын билетийг 20,000 төгрөгөөр худалдан авснаар сугалаанд оролцон азтан болох боломжтой юм байна. Азтаныг зургадугаар сарын 1-ны өдөр буюу алба ёсоор төслийн хаалтыг хийсний дараа тодруулж, шагналыг нь гардуулна гэлээ.

Мөн “Бубус тур”-ын зүгээс ОУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр эмзэг бүлгийн 1000 хүүхдийг баярлуулахаар бэлэг бэлдэж байгаа юм байна.

“Бубус тур” компани өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон сайн дурын ажил хийж ирснээ тодотгон хэлсэн юм.

Ш.Мөнгөншагай нарт холбогдох шүүх хуралдаан үргэлжилж байна
Ш.Мөнгөншагай нарт холбогдох шүүх хуралдаан үргэлжилж байна
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.